Амжилт гэж юу вэ?
Ямар хүн амжилтанд хүрч чаддаг бол? Эдгээрийг олон янзаар тайлбарладаг .Амжилтанд хүрсэн хүн гэдэг мэдлэг боловсрол, хичээл зүтгэлтэй байхаас гадна бусдын төлөө гэх сэтгэл зүрхтэй байх хэрэгтэй билээ. Танд аль ч талаараа төгс хүн болох 20 нууцыг сонирхуулъя. Гэхдээ бүх зүйлс зөвхөн таниас шалтгаална гэдгийг битгий мартаарай.
1. Өөрийн үнэ цэнэ, итгэл үнэмшилээ чин сэтгэлээсээ мэдрэн үнэлнэ гэдэг нь таны амжилт.Тиймээс бусдыг дуурайсан өөрт байдаггүй зан араншин үйлдлийг хийх хэрэггүй. Зөвхөн өөрийнхөөрөө байж бусдад нөлөөлж сур.
2. Үйлдэл чинь хэлснээс тань хувь илүү байх ёстой. Тиймээс аливаа зүйлийг дөвийлгөлгүй, бусдыг хуурахгүй бай. Зүгээр л шударга бай.
3. Аливаад үнэн сэтгэлээсээ ханд: Та өөрийн хийж байгаа үйлдэлдээ сэтгэл хангалуун байх ёстой. Тэгээд бусдын төлөө хийж байгаа сайн үйлдээ чин сэтгэлээсээ хандан өөрийн үнэ цэнэ, байр суурийг бататга.
4. Шударга байна гэдэг тун хэцүү. Гэхдээ өөрийгөө шударгаар чиглүүлж явбал хэзээ нэгэн цагт гайхалтай амжилтанд хүрэх болно. Тиймээс өмнө байгаа сайхан ирээдүйгээ худал хуурмаг, заль мэхээр битгий баллаарай.
5. Шударга байж бусдаар хүндлүүл: Чамд талархсан хүмүүс чамд үргэлж сайн сайхныг хүсэн хэрэгтэй үед тань тусламжын гараа сунгаж чадна.
6. Хүч чадал: Бусадтай эелдэг, зөөлөн харьц. Энэ нь таны зан араншин, үйл хөдлөлийг бусад хүн сайнаар хүлээж авахад тусална.
7. Төлөв даруу бай: Та баян ч бай, амжилтанд хүрсэн нэгэн ч бай ямар ч үед бусадтай төлөв даруу харьцах хэрэгтэй. Энэ нь таны байр суурийг бусад хүн хүлээн зөвшөөрөхөд маш их нөлөө үзүүлнэ.
8. Та хэр их амжилтанд хүрснээс тань үл хамааран өөрийн үнэ цэнээ алдахгүй байх нь хамгийн чухал. Хэзээ ч өөрийн үнэ цэнэ шударга байдлаа материаллаг зүйлээр худалдаж болохгүй.
9.Өөрийн үзэл бодол, хийж буй үйлдэлдээ бусдын санаа бодол, хүч хөдөлмөрийг битгий оруул. Зөвхөн өөрийн зөв гэж бодсон замаар явж, хийхийг хүссэн зүйлээ бусдын туслалцаагүйгээр хий. Энэ нь таныг алдрыг ганцаараа хүртэх боломжийг олгоно.
10.Сайн шийдвэр гаргаж сур: Амьдралдаа шударга сайн шийдвэрийг гаргаж сур. Ингэхийн тулд аливаа зүйлийг сайн муу талуудыг аль алиныг нь харж чаддаг байх хэрэгтэй.
11.Үргэлж төв байдлыг сахиж өөрийн бүх хүчээ бусдын ажлыг хянахад бус өөрийн ажлыг урагшлуулахад зориул.
12. Найрсаг бай: Бүх хүмүүстэй найрсаг харьцаж, эелдэг бай. Ялангуяа танихгүй хүнд ингэж хандах нь үргэлж тэдэнд сайхан санагдах болно.
13. Боловсон харьцаа, хүндлэлийг үргэлж хослуулж яв. Бусад хүмүүсийг захирч харьцаж болохгүй бөгөөд үргэлж найрсагаар харьцаж бай.
14. Мэргэн ухаан бол туршлагаар олж авсан зүйл байдаг. Өндөр түвшний мэдлэг эзэмшсэн ухаантай хүмүүс дотоод сэтгэлтэйгээ чин сэтгэлээсээ ярьж, аливааг эргэцүүлэн бодож чаддаг хүмүүс байдаг.
15. Бусадтай энэрэнгүй харьцаж чадах хэмжээгээрээ тусалж бай. Амиа хичээсэн зөвхөн өөрийгөө боддог хүнийг хүмүүс хэзээ ч сайнаар ярьдаггүй.
16. Хүний сэтгэлийг ойлгож сур: Хүн бүр өөр, мөн өөр өөрийн гэсэн хэрэгцээ шаардлагатай гэдгийг сана. Бусдыг ойлгож, үргэлж халамж анхаарал тавьж байх нь таны байр суурь, таны тухай бодох үнэлэмжийг дээшлүүлэх болно.
17. Сэтгэлийг нь зовоосон ямар нэгэн асуудалтай байгаа ямар ч хүнд үргэлж энэрэнгүй хандаж сур.
18.Зовлон тохиолдсон ямар ч үед тусламжийн гараа сунгаж чаддаг бай. Таныг сайн сайхан зүйлд итгэхгүй болсон тэр үед тэд танд туслах болно.
19.Өөрийгөө дан ганц бодолгүйгээр бусдын тухай бодож бай. Ямар ч хариу хүлээлгүйгээр хийсэн сайн үйл үргэлж эргэж ирдэг. Түүнээс гадна бусдад тусалж байх үедээ өөрийн ашиг сонирхлыг хэсэг хугацаанд ч боловч мартаж чаддаг байгаарай.
20. Өөрийн мөнгө, цаг хугацаа, мэдлэг боловсролоо бусдад харамгүй өгч, зааж сургаж бай. Энэ нь мөнхийн алдрыг авчрах болно. Туславал таниас илүү гарч магадгүй гэсэн өчүүхэн бодлоо авч хаях хэрэгтэй шүү.