Тавтай морилно уу... Зочин | Мэдээлэл

БУЯНТ ОЮУТАН ЗАЛУУСЫН ХОЛБОО

Монгол
TIME
Төрөл ангилал
Манайд

Нийт онлайн: 4
Зочин: 4
Гишүүн: 0
Нэвтрэх хэсэг

Холбоо барих

Манай Сайт доорх Browser дээр илүү сайн ажиллана

Хурдан унших чадвар, яаж эзэмших вэ?

Хурдан унших чадвар, яаж эзэмших вэ?
Хурдан унших арга нь унших хурдыг 2-4 дахин нэмэгдүүлдэг мөн уншсанаа сайн ойлгоход хүргэдэг арга юм. Энэ аргын үндэс нь нүдний булчингуудын хөгжилд тулгуурлана. Бидний нүд илүү өргөн орон зайг харах чадвартай байхад бид уншихдаа нэг нэг үгээр нь л харж уншдаг. Гэтэл нүд нэг мөрийг бүхлээр нь тэр ч бүү хэл нэг дор хэд хэдэн мөрийг харж чаддаг байна.
Гэтэл нүд нэг мөрийг бүхлээр нь тэр ч бүү хэл нэг дор хэд хэдэн мөрийг харж чаддаг байна.
Хурдан унших арга нь бидэнд үгсийг нэг нэгээр бус бүлэг хэлбэрээр унших ур чадварыг эзэмшүүлдэг. Хурдан унших арга нь биднийг маш олон уншилтын алдаа гаргахаас  сэргийлдэг.  Эдгээрээс хамгийн чухал нь удаан уншвал илүү сайн ойлгодог гэсэн ойлголт юм. Гэтэл яг эсрэгээрээ хурдан унших тусам хүн илүү сайн ойлгоно.
Хурдан унших арга нь анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлж, унших үед ухаан санаанд өөр бодол ороход саад болдог ба уншиж буй текстийг илүү сайн ойлгоход нөлөөлдөг. Амжилтанд хүрэх арга зам нь унших болон  уншсанаа сайн ойлгохоос хамаардаг. Үүнийг хэрэгжүүлэх хамгийн энгийн арга  бол Хурдан Унших чадварыг эзэмших явдал юм. Сүүлийн жилүүдэд хурдан унших арга нь дэлхийн хөгжингүй орнуудын сургалтын системд хэрэглэгдэж эхэлж байна.
Энэхүү үндсэн ур чадварыг эзэмшсэнээр бид амьдралынхаа туршид авах бүхий л сургалт, боловсролдоо амжилт гаргах болно. Гол зүйл бол энэ сургалтанд хамрагдаж чадварыг эзэмшсэний дараа арга техникийг амьдралдаа ашиглах, дадал болгох хэрэгтэй. Ингэж чадвал унших нь бидний хувьд илүү их тааламжтай байх болно.

ХУРДАН УНШИХ ЧАДВАРЫГ ЭЗЭМШИХ 10 ШАЛТГААН

1.Унших, ойлгох, тогтоох болон эргэн санах тал дээр дээд түвшинд хүрч өөртөө итгэх итгэл мөн  амжилтаа нэмэгдүүлэх болно.
2.Хурдан унших нь бага хугацаанд илүү их мэдээллийг авах боломжийг бүрдүүлдгээс уншихад зарцуулж буй хугацаагаа тодорхой хэмжээнд багасгаж ижил хугацаанд илүү их мэдээлэл авах болно.
3.Та анхаарлаа илүү удаан төвлөрүүлэх ба хийж буй зүйлээсээ залхахгүй байх болно.
4.Оюун ухаанаа илүү идэвхитэй ашиглах ба оюун ухаан тань гэрэлтэхийг та мэдрэх болно.
5.Оюуны чадамжаа дээд хэмжээнд ашиглаж хийхийг хүссэн ч зав чөлөө байхгүйгээс хийгээгүй бусад ажлуудын хувьд цаг зав гаргах болно.
 6.Ойлгоц болон санах тал дээр илүү чадваржих болно.
7.Бодох, таньж мэдэх, боловсруулах, дүгнэх болон шийдвэр гаргах хурд тань нэмэгдэнэ.
Түүнчлэн унших үйл явцын нэгэн хэвийн байдлаас гарч тааламжтай, хөгжилтэй хэлбэрт оруулах болно.
8.Төгсөлтийн шалгалт, элсэлтийн шалгалт гэх мэт аливаа  шалгалтанд та бэлтгэж байгаа бол бэлдэж байхдаа ч, шалгалтын үед ч цагийг маш сайн хэмнэх болно.
9.Нэг сониныг дунджаар 30 минутанд бүрэн унших болно.
10.Оффисын ажилтан бол өмнөх овоорсон баримт бичгийг хамгийн багадаа 2 дахин    хурдан уншиж дүгнэж чадах болно.







 



БОЗХ



Хайх
Videos
Календар
«  12 Сар 2024  »
НяДаМяЛхДүБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Манай сум

Хамтарч ажиллах




Мэдээний админ хайж байна.


Сүүлд сэтгэгдэл бичсэн
  • · 2024-12-14

    Найз сайт





    Copyright БОЗХ © 2024