Мэргэжлийн ном зохиол хэрхэн унших вэ?
Олон олон хүмүүстэй нүүр тулан явахдаа цөөн бус хүмүүс нэлээд хэцүү нэр томъёо бүхий шинжлэх ухаан, философи, шашин шүтлэг,эдийн засаг, улс төр гэх мэт мэргэжлийн ном зохиолуудыг шагайн хараад өнгөрч байдаг.
Эхлээд номоо өнгөцхөн гүйлгэн уншина. (ихэнхи маань энэ үе шатыг маш сайн хийдэг гэдэгтэй маргамгүй байна). Тэгээд дараа нь номоо өөрийн болгон эзэмших, энэ нь үндсэн 2 хэлбэрээр явагдана. Нэг нь та түүнийг худалдан авч гартаа оруулна. Шүүгээндээ ч юм уу, ширээн дээрээ ч юмуу тавина. Нөгөөх нь та түүний дотор орж зохиогчийн үзэл бодолтой тулалдах хэрэгтэй болно. Эхлээд та зохиогчийн хэлж буй санааг бүрэн дүүрэн ойлгосон хэсгээ нягтлан хар.
Түүний дараа ойлгомжгүй болон эргэлзээ төрүүлсэн, хэцүү хэсгүүдийг бас дахин тунгаажхар. Yvнд: Сүүлчийн (параграф) догол мөрүүд, тайлбар үзүүлэлтүүд, баримт баталгаа, иш татсан зохиолууд танд үнэхээр их тус болно. Мэдээж тэр бүгдийг ухах нь цаг зав зарцуулах ч гэсэн үгүй дээ 50% ийг нь харсан байхад та энэхүү номын бие хэсгийг ойлгоод л ирнэ.
Ном унших аргын өнгөц унших хувилбар нь гүйлгэн харах техник юм.
Гvйлгэн харах явцдаа хаана нь сонирхол татсан асуудал, хаана нь анхаарлаа хандуулах, хаана нь энэ номын зангилаа байгааг төвөггvй мэдэж болно.
Дараах аргуудыг дурдвал:
1. Хамгийн эхлээд гарчиг оршил хэсгийг сайн хараад тухайлан дурдсан дэд гарчиг болон бусад үзүүлэлт, жишээ,цар хvрээ, зорилго зохиолчийн үзэл бодолд анхаарлаа хандуулах
2. Тухайн номноос юуг сурах гэж буйгаа төсөөлөн бүр уншиж аялахаасаа өмнө дүрслэл тойм зураг гаргасан ч болно.
3. Зохиогчийн иш татсан хэлбэр болон сэдвийн хэлхээсийг сайн анзаарч шалгах.