Тавтай морилно уу... Зочин | Мэдээлэл

БУЯНТ ОЮУТАН ЗАЛУУСЫН ХОЛБОО

Монгол
TIME
Төрөл ангилал
Манайд

Нийт онлайн: 3
Зочин: 3
Гишүүн: 0
Нэвтрэх хэсэг

Холбоо барих

Манай Сайт доорх Browser дээр илүү сайн ажиллана

Реферат бичих зааварчилгаа

Реферат бол сургах үйл ажиллагааны явцад тухайн хичээлээр оюутны эзэмшсэн мэдлэг, ур чадвар, суралцах арга барил, бие даан ажиллах чадвар зэргийг үнэлэх завсрын хяналтын нэг арга хэлбэр юм.

Оюутнуудын асуудал шийдвэрлэх, бичгээр илэрхийлэх чадварыг төгсөлтийн ажил, ангийн ажил, хяналтын ажил, эссе, реферат, судалгааны тайлан бичүүлэх, гэрийн даалгавар шалгах гэх мэт олон хэлбэрээр шалгах боломжтой.

Реферат бичүүлэх нь юуны өмнө хэд хэдэн давхар зорилготой байдаг.
Үүнд:
  • Тухайн хичээлээр олж авсан онолын мэдлэгийг бататгах
  • Бие дааж онол практикийн тодорхой асуудлыг судлах, дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай болгох
  • Шинжилгээ судалгааны арга технологийг эзэмших дадал чадвар олгох
  • Бичиж боловсруулах ажлын ур чадварыг дээшлүүлэх
  • Оюутны мэдлэг ур чадварыг нарийвчлан шалгах 
Рефератыг тухайлсан нэг сэдвээр эзэмшсэн мэдлэгийг шалгахад, ашигладаг. Рефератад тавигдах гол шаардлага нь оюутан сонгосон сэдвээ эзэмшиж, онолын зохих түвшинд асуудлаа томьёолж, шийдвэрлэхийг зорьсон байх явдал юм.
Рефератыг бичих хүрээнд оюутны уншиж судлах материалд хэвлэл мэдээлэл, интернет, ном сурах бичиг, эрдэм шинжилгээний тайлан, статистик тоо гэх мэт янз бүрийн хэлбэртэй байж болно.
Эдгээрээс ашиглах боломжтой, тухайн материалаас чухал аль хэсгийг нь ашиглах, жагсаалтад байгаа материалаа ямар дараалалаар уншиж судлахаа тогтооно. Үүний дараа оюутан тухайн сэдвээ томьёолж, реферат бичих төлөвлөгөөгөө боловсруулна.

Реферат аливаа судалгааны ажлын нэгэн адилаар    
               1. төлөвлөгөө
               2.  үр дүн гэсэн 2 хэсгээс бүрддэг.
Шинжлэх ухаан судлалын үүднээс авч үзвэл судалгааны төлөвлөгөөнд дараахь зүйлсийг тусгах шаардлагатай гэж үздэг.
  •  Тухайн сэдвийн хүрээнд шийдвэрлэх асуудал
  • Сэдвийн судалгааны обьект тодорхойлох
  • Ажлын зорилго ба зорилтуудыг тодорхойлох
  • Шийдвэрлэх асуудлаа шинжлэх ухааны ямар онол, аргазүйгээр тайлбарлахаа тодорхойлох
  • Судалгааны таамаглал дэвшүүлэх
  • Судалгааны мэдээлэл авах хэлбэрээ тодорхойлох
  • Мэдээллийг авах арга, техникээ тодорхойлох
  • Дүн шинжилгээ хийх аргаа тодорхойлох
Цуглуулсан материалдаа үндэслэн тухайн асуудлаа шинжилж, асуудлын өнөөгийн байдал, үүнийг өөрчлөх, шинэчлэх, сайжруулж боловсронгуй болгох шаардлага, үүнтэй холбоотойгоор үүсэн бий болох эерэг, сөрөг нөлөөлөл зэргийг баримт, нотолгоотойгоор дүгнэн бичсэн байх нь ангийн ажлыг дүгнэх гол шалгуур болно.
Эцэст нь рефератын бүтэц, форматын талаар цөөн хэдэн зүйлийг өгүүлье. Рефератыг яг тийм бүтэцтэй байх ёстой гэсэн албан ёсны шийдвэр байдаггүй боловч манай практикт тэдгээрийг удиртгал, 3 бүлэг, дүгнэлт хэсэг гэсэн бүтэцтэйгээр бичсэн нь түгээмэл байдалтай тааралддаг.
Түүнчлэн ажлын ерөнхий агуулга /гарчиг/, ашигласан материалын жагсаалт, хавсралт материалуудыг заавал оруулсан байдаг. Бүлгүүдэд сэдвийг судалсан байдлаа логик дэс дарааллын дагуу өгүүлдэг.
Бүлгүүд гол төлөв дүгнэлт саналыг тайлбарласан шинжтэй байдаг. Дүгнэлт саналын хэсэг ажлын хамгийн чухал хэсэг нь юм, учир нь энд сэдвийн хүрээнд дэвшигдсэн асуудлыг хэрхэн шийдвэрлэж, ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг тусгадаг.
Рефератын хамгийн сүүлд хавсралт хэсэгт тухайн сэдэвтэй холбоотой тоо баримт, статистикийн гүнзгийрүүлсэн тооцоонуудыг хавсаргадаг.
Их дээд сургуулиудын практикт тогтсон жишгээс үзэхэд ангийн ажлын хэмжээ нь бичгийн машинаар 24 мөрөөр эсвэл компьютерийн Ariel Mon фонтын 12 үсгийн шрифтээр бичсэн А4 хэмжээний 15-аас дээш тооны хуудастай байх ба үүнд хавсралт материалын хэмжээг оруулж тооцдоггүй.

.Ангийн ажил, рефератыг бичиж дуусгаад багшид хүлээлгэн өгөх ба багшийг уншиж танилцсаны дараа суралцагч нь багшид тухайн ажлыг хамгаалж дүгнүүлнэ.

БОЗХ



Хайх
Videos
Календар
«  12 Сар 2024  »
НяДаМяЛхДүБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Манай сум

Хамтарч ажиллах




Мэдээний админ хайж байна.


Сүүлд сэтгэгдэл бичсэн
  • · 2024-12-14

    Найз сайт





    Copyright БОЗХ © 2024