Тавтай морилно уу... Зочин | Мэдээлэл

БУЯНТ ОЮУТАН ЗАЛУУСЫН ХОЛБОО

Монгол
TIME
Төрөл ангилал
Манайд

Нийт онлайн: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Нэвтрэх хэсэг

Холбоо барих

Манай Сайт доорх Browser дээр илүү сайн ажиллана

Үндсэн хуудас » 2012 » 3 Сар » 19 » Урианхайн "Алтан хүрээ” урлаг, спортын VII-р их наадмын удирдамж
12:53 PM
Урианхайн "Алтан хүрээ” урлаг, спортын VII-р их наадмын удирдамж

Урианхайн "Алтан хүрээ” урлаг, спортын

VII-р их наадмын удирдамж



Нэг: Наадмын зорилго, хугацаа

1.1. Монгол улсын ерөнхийлөгчийн 2002 оны 17, 2004 оны 134-р зарилаг, Засгийн газрын 2005 оны 43, 2007 оны 150, 2009 оны 10-р тогтоолыг үндэс болгон Урианхайн угсаатны язгуур урлаг, соёлын өвийг сэргээн хөгжүүлэн, сурталчлан хойч үедээ өвлүүлэн үлдээхэд наадмын зорилго оршино.


1.2. Урианхайн "Алтан хүрээ”
VII-р их наадмыг 2012 оны 3-р сарын 30, 31, 4-р сарын 1-ны өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын төвд зохион байгуулна.


Хоёр: Урианхайн уламжлалт тоглоом наадгай, ардын урлаг, спортын шалгуур үзүүлэлт


2.1. Спортын төрөл

2.1.1.Аймаг, сум бүрээс 2 бөх тойргоор барилдана.

2.1.2.Урианхай үндэсний сурын баг харваа, цуваа харваа
/4 хүнтэй баг/


2.2. Ардын аман зохиол

2.2.1.Урианхай аман яруу найраг, язгуур хэллэг

2.2.2.Тууль, ерөөл, магтаал
/тус бүр 1 хүн, баг, хамтлагаар байж болно/

2.2.3.Шог хошин яриа, хүүрнэл онигоо, хууч яриа
/1 хүн/


2.3. Ардын дуу

2.3.1.Урианхайн уртын дуу
/1 хүн/

2.3.2.Урианхайн богино дуу
/1 хүн/


2.4. Ардын хөгжмийн урлаг

2.4.1.Ихэлийн татлага, товшуурын татлага, цуурын татлага, хулсан болон төмөр хуур

2.4.2.Хөөмий, исгэрээ
/1 хүн/


2.5. Ардын бүжиг

2.5.1.Язгуур бий цацал, сугсарга
/багаар байж болно/


2.6. Уламжлалт тоглоом наадгай

2.6.1.Хорол
/2 хүнтэй баг/

2.6.2.Үүчүүр тоглоом
/1 хүн/


2.7. Хувцас, хэрэглэгдэхүүн эд зүйл

2.7.1.Гар урлал
/зурмал, сүлжмэл, сийлбэр, хатгамал, наамал, дархны ур, чулуу, шавар шаазан зэргээр өөрийн хийсэн бүтээл/

2.7.2.Урианхай үндэсний хувцас үзүүлбэр
/зохион бүтээгч, эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн иж бүрэн хувцас /


2.8. Эрдэм шинжилгээний бага хурал

2.8.1."Урианхайн түүх, зан заншил, соёл урлаг” сэдвээр илтгэл
/1 хүн/


2.9. Шалгуур үзүүлэлт:


- Наадмын төрөл тус бүрд үндэсний хувцас өмсгөл, гоёл зүүлт хэрэглэсэн, язгуур     хэв шинжээ хадгалсан байх

- Залуучууд, хүүхэд багачуудыг сургаж өвлүүлсэн байдал

- Оролцогчдын авъяас билгийн түвшин, тоглолтын чадвар, бүтээлийн чанар давтагдашгүй өвөрмөц байх

- Нутгийн аялга, донж, маягийг хадгалж өвлөж үлдсэн байдал

Гурав: Зохион байгуулалт
3.1. Оролцох багууд шаардагдах хөгжмийн зэмсэг, материал, бусад хэрэглэлүүдээ
/нум, сум, бөхийн зодог шуудаг, гутал гэх мэт/ өөрсдөө хариуцна.

3.2. Холбооноос томилсон шүүгчид төрөл тус бүр дээр нь шүүнэ.

3.3. Урлаг спортын төрөл тус бүр дээр 3 байр эзлүүлж ерөнхий дүнгээр багаар байр эзлүүлнэ.

3.4. Хот, аймаг, сумын баг тус бүр хаяг, тугтай оролцоно.


Дөрөв: Наадмын санхүүжилт

4.1. Аж ахуй нэгж байгууллагууд, иргэдийн хандив

4.2. УТСХД Холбоо

4.3. Аймаг, сумын төсвийн дэмжлэг


Тав: Шагнал урамшуулал

5.1. Хувийн амжилтаар урлаг, спортын төрөл тус бүрд эхний 3 байр эзлүүлж, өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал олгоно

5.2. Сурын баг харваа, тоглоом наадгай зэрэг багийн амжилтаар эхний 3 байр эзлүүлж шагнана

5.3. Наадмын үеэр зохиогдсон, бүх тэмцээний нийлбэр дүнгээр 1, 2, 3-р байр багаар эзлүүлж цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна

5.4. Наадмын үйл ажиллагааг аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилна


Наадмыг зохион байгуулах коммис
Үзсэн: 1568 | Оруулсан: boogii | Үзүүлэлт: 1.0/16
Total comments: 0
Зөвхөн бүртгэлтэй гишүүд сэтгэгдэл бичих боломжтой !!!
[ Бүртгэл ! | Нэвтрэх: ]
БОЗХ



Хайх
Videos
Календар
«  3 Сар 2012  »
НяДаМяЛхДүБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Манай сум

Хамтарч ажиллах




Мэдээний админ хайж байна.


Сүүлд сэтгэгдэл бичсэн
  • Урианхайн "Алтан хүрээ” урлаг, спортын VII-р их наадмын удирдамж · 2024-05-12
  • Найз сайт





    Copyright БОЗХ © 2024